ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаа шударга явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлсэн.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна” гэв.

ШӨХТГ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.