Хотын даргаасаа илүү эрх мэдэл, ямбыг эдэлж, дур мэдэн найздаа шилэн ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгсөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, хотын мэрийнхээ толгой дээр гарч даапаалж буй. Өчигдөр Х.Нямбаатар өглөөний шуурхай хуралдаа М.Алтангэрэлийг дуудсан ч мань хүн Хотын даргыг “хүн чинээ” тоосонгүй. Бүр цаашлаад дүүрэг дээрээ АН-ынхаа нөхдийг цуглуулж Х.Нямбаатарыг “Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд халдаж байна” хэмээн ...
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ...
Аливаа улсын нийслэл нь хамгийн олон хүн ам суурьшдаг, улстөрийн болоод соёл, нийгмийн хамгийн төв цэг болохынхоо хувьд аюулгүй, эрсдэлгүй, амар тайван байхын тулд стандарт хэм хэмжээг чанд баримталдаг. Хэрэвзээ стандартыг мөрдөхгүй бол ямар их хохирол учирч болохыг өчигдөр болсон хэсэгхэн зуурын шороон шуурганаас харж болно. Хэдийгээр байгалийн гамшигт үзэгдэл нүд ирмэхийн зуур болоод өнгөрөх ч хамгийн их хүн холхидог төв талбай ...
Засгийн газар Бүтээмжийн менежерүүдээсээ салахын зэрэгцээ цүнх баригчдаа ч төрийн албан тушаалаас зайлуулах цаг нь болсон гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар ойлгож байгаа болов уу. Эсвэл өөртэй нь ойр байсны шагналаа хүртэж яваа хүмүүсээ хараагүй мэт, толгойг нь илээд өнгөрөөх үү. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад нь ихэд дотносон ойр гүйсэн хүмүүсийн нэг нь өдгөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж буй Б.Чагнаадорж. ...
Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох албан тушаалтан нь дээд боловсролтой хүн байх ёстой. Гэтэл Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах нийтлэлийн мөрөөр түүний хуурамч дипломтой нь илэрсний дараа тэрээр ийнхүү ...
Шинээр бүрдсэн Засгийн газарт МАН-аас хоосон хоцорсон гишүүд нь багтахын тулд дэд сайдын суудал “эргэн ирэх” гэж байгаа. Одоогоор нэр дэвшин, яригдаж байгаа хүмүүсийн тоонд уяач Б.Нямжавын нэр нэлээд дээгүүр яригдаж байгаа бөгөөд МАН-ын гишүүд дундаа нэлээд хөрөнгөтэйн дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр багагүй хандив өгчихсөн. Гэвч хоосон хоцорчихсон болохоор одоо ч ямар нэг албан тушаалд очно гэсээр яваа. Гэхдээ МАН хэдий ...
УИХ, Засгийн газрын түвшинд яам, Тамгын газрууд болон төрийн өмчит компаниудад байгаа давхардсан чиг үүрэг бүхий дарга нар, Бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно гэдгийг ил тод хэлж байгаа. Гэхдээ зөрүүлээд яамдад Дэд сайдын суудлаа зална. Тиймээс Бүтээмжийн менежерээс “мултарсан” Дэд сайдын суудал руу гэтэгсэд хөлийн хурд мэдэн МАН-ын байр Төрийн ордны хооронд жирийх болжээ. Тэдний нэг нь М.Оюунчимэг. Мань хүн УИХ-д хоёр дараалан ...
УИХ-ын 2024 оны сонгуулиар тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшихээр зэхэж явсан Б.Нямжавын татаас хүчгүйдэж, эрхээ ч авч чадалгүй, хоосон хоцорсон. Уг нь хөөрхий Б.Нямжавыг улстөрийн хүрээнийхэн М.Энхболдын хүн гэдгээр нь андахгүй. Өнгөрсөн жил УИХ-д нэр дэвшихийн тулд аятайхан гуншинтай болох гээд өөрийгөө өв тээгч гэх болсон. Тиймээс ч Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, “Дүнжингарав” ...
Хуурамч дипломтой хүмүүс төрд ажиллавал тухайн ажилласан хугацааны бүх цалинг нөхөн төлүүлнэ, мөн хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдээд байгаа. Одоогоор Төрийн албаны зөвлөлөөс хуурамч дипломтой ажилтнуудыг чөлөөлөх ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд цөөнгүй хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна. Харин сүүлийн үед гадаадад төгссөн гэх дипломтой олон хүн төрийн албанд ажилд орж байгаа. Төрийн албаны ...
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа өгснөөс хойш Хотын дарга Х.Нямбаатар руу улстөрийн хүрээнийхэн ноцох болсон. Өнгөрсөн хоногуудад түүн рүү дайрах дайралт улам “ширүүсч” Х.Нямбаатартай холбоотой баримт сэлтийг цуглуулж эхэлсэн байна. Тэдгээрийн нэг нь НЭМГ-ын даргаар хууль бусаар томилогдсон Х.Бат-Ирээдүйтэй холбоотой. Түүний энэ асуудал Хотын дарга Х.Нямбаатарын сул тал болж мань хүний бүх томилгоог Төрийн албаны ...