Найман орны хэл рүү орчуулга хийдэг ухаалаг маск бүтээжээ

COVID-19  цар тахал дэгдсэнээр дэлхий дахинд олон өөрчлөлтүүд гарч байгаа билээ. Үүний нэг нь яах аргагүй амны хаалтны хэв загвар. Дизайнерууд амны хаалтыг  сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд мөн улам боловсронгуй болгох тал дээр нэлээдгүй ажиллаж байгаа юм.

Тэгвэл Японы Donut Robotics компани найман улсын хэл рүү орчуулга хийдэг ухаалаг амны хаалтыг зохион бүтээжээ.     C-Mask нь гар утастай Bluetooth технологиор холбогдон ажилладаг.  Япон хэлнээс найман өөр хэл рүү/англи, хятад, франц, солонгос, индонези, тайланд,  испани, вьетнам/ орчуулга хийхээс гадна хүний ярьсныг текст болгон буулгаж гар утсанд хадгалдаг давуу талтай гэнэ.

Ухаалаг амны хаалтыг  ердийн амны хаалтны гадуур давхарлаж зүүх бөгөөд эхний ээлжинд 5000 ширхэгийг есдүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Ухаалаг маск нь 3980 иенээр (ойролцоогоор 37 доллар) худалдаалагдах юм.

Эх сурвалж: designboom.com
С.Тайшир

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.