Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй бүсгүйд тусалцгаая

Б.Мөнхтуяа бүсгүй гурав дахь хавдартайгаа тэмцэж байна. 2015 онд хөхний хорт хавдараа авахуулсан хэдий ч 2019 онд дахин хорт хавдар гэх оноштой гарчээ. Энэ удаад түүний хэвлий хэсэгт хорт хавдар үүссэн байна. Хагалгаагаар бөөрийг нь дарж байсан хавдраа авч, үлдсэн хэсгийг химийн эмчилгээгээр эмчилснээр өнгөрсөн оны сүүлээр эрүүл болсон юм. 

Харин одоо Б.Мөнхтуяа гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байна. Түүний нугасны Т1,2,3, L3,4,5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдрууд үүсэж, хурдацтайгаар тархаж байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхэд 300 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. 

Энэ хэцүү хүнд цаг үеийг сөхрөлгүйгээр туулж байгаа тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлийг орхилгүй хүүхдийн гэрэл зургийн студи байгуулж, хүүхдүүдэд зориулсан “Шидэт хуудас” номоо гаргажээ. 


Номын үнэ 25.000₮

Түүний номыг дараах дугаарууд руу залган хүргүүлж аваарай. Далайд дусал нэмэр.

Мэргэжилтний 20 орчимд авахаар бол 70006510

4 зам орчмоор бол 99040422 дугааруудад залган уу.


Хандивын данс: 5133099922 Хаан банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.