Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж хүүтэй боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 269 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 278 мянган хүн эдгэрчээ.
Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт 1352 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1350 хүний хариу сөрөг гарч, 2 хүнээс коронавирус илэрсэн. Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн  30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйд коронавирус илэрлээ.   Нэг хүн эдгэрсэн. Энэ хүн есдүгээр сарын 9-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай эрэгтэй, ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн юм. Өнөөдөр үүрийн 04:00 цагт ажиглах байранд тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д төрж 2.8 кг жинтэй хүүтэй болсон. Сайн дураар нэг хүн шинжилгээ өгсөн, сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 320 болсон, 311 хүн эдгэрсэн.  ХӨСҮТ-д 9 хүн эмчилгээнд байна, 7 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.