Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол ...
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 ...
Монгол оронд ардчилсан хувьсгал ялснаас хойших 35 жилд бид бие даасан, хараат бус гадаад бодлого явуулсаар ирсэн. Гадаад бодлогын асуудлаар улс төрийн ямар ч хүчин засгийн эрхэнд гарснаас үл хмааран зөрчилдөөн хэзээ ч гарч байгаагүйгээрээ Монголын гадаад бодлого чиг шугмаа барьсаар ирсэн нь ардчиллын том ололтуудын нэг юм. Үүнийгээ хэзээ ч алдаж болохгүй. Энэ хугацаанд гадаад харилцаанд өөрчлөлт, шинэчлэлт их хийгдлээ, ололт ...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш–Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүдийг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, туршлага, технологийн солилцооны талаар ...
”Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ. Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас ...
Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням эрс няцааж, тайлбар гаргажээ. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий ...
Улсын Их Хурлын чуулганы /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан. Улсын Их Хурлын 2025 ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг ...
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхлэхэд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд бий. Энэ хуулиар шийдэж байгаа асуудлуудыг харахад хөдөө аж ахуй гэсэн мөртлөө зөвхөн мал аж ахуйн асуудлыг шийдсэн, шийдэж байгаа асуудал бага харагдаж байна. Иймээс завсарлага авах үндэслэл байна гэж харж байна. Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн ...
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн ...