Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 347 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 230 мянган хүн эдгэрчээ.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 3 хоногт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2024 хүний хариу сөрөг гарч, 3 хүнээс коронавирус илэрлээ. 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 51 настай эрэгтэй,  аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд тус тус коронавирус илэрлээ. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 318 болсон, 310 хүн эдгэрсэн /97.%/. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 295 хүн, гэрийн ажиглалтад 5 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 8 хүн эмчилгээнд байна, 5 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.