Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31 хүртэл сунгана

Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгах болсонтой холбогдуулан богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Сунгалт хийлгэхээр ирэхдээ 3.5*4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт /хорооны Засаг даргын тодорхойлолт/ авч ирж, маягт 1 анкет бөглөнө үү.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.