МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр сонгогдлоо

Өнөөдөр болсон Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонголоо. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж  Монголын үндэсний олимпийн хороог удирдахаар боллоо.

Шарагчин овогт Найдангийн Түвшинбаярын намтар.

  • 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
  • 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
  • 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
  • 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
  • 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон

СПОРТЫН АМЖИЛТ:

  • 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
  • 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
  • 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
  • 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
  • 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
  • 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
  • 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
  • 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
  • 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
  • 2014 онд Азийн наадмаас алтан медаль
  • 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
  • 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
  • 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
  • 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
  • 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
  • 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.