Ээлжит бус чуулган товлогдлоо

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудал нь төсвийн тодотгол хийх. Монгол Улсын 2020 оны төсөв. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байсан улсын төсөв 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа.

Мөн энэ сарын 29-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа төгсгөлд  “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя” гэж хэлсэн. Тэгэхээр зээлийн хүү бууруулах тухай асуудал ч мөн хэлэлцэгдэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.