2020, 2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг баталлаа

Багануур ХК-ний 2019 оны хамтын гэрээний биелэлтийг дүгнэх, 2020, 2021 онд хэрэгжих шинэ хамтын гэрээг батлах хурал боллоо.


Хуралд ҮЭНХорооны дарга О.Бат-Ирээдүй, Уулын 2-р хэсгийн экскаваторын машинч Н.Батхүү, ТАМАХ-ийн оператор жолооч Ц.Мөнхдэлгэр, ХХХХ-ийн түгээгч Б.Гэрэлцэцэг, ТАМЗХ-ийн кранчин Д.Байгалмаа, ҮЭНХорооны нягтлан бодогч Т.Золзаяа, ҮЭНХорооны зохион байгуулагч Н.Тунгалаг нар оролцлоо.


Ажил олгогчийг төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал, СЭЗБХ-ийн дарга Д.Болд, ЗХНУХ-ийн дарга Б.Батболд, ХАБЭАХ-ийн дарга А.Энхболд, ХХХХ-ийн Ц.Батхишиг, Хуулийн зөвлөх Д.Ганчимэг нарын төлөөлөл оролцов.
Талууд 2019 оны хамтын гэрээг хэлэлцэж 99,4%-ийн биелэлттэй гэж дүгнэлээ.


2020, 2021 онуудад хэрэгжих шинэ хамтын гэрээнд өөрчлөлт оруулахаар 16 заалт хэлэлцсэнээс 9 нь дэмжигдэж, 6 заалтыг харилцан тохиролцож шийдвэрлэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.