Ганнам дүүрэгт 3 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг сайд хэн бэ?

Өмнөд Солонгосын Сөүл хотын хамгийн үнэтэй дүүрэг болох Ганнамын үл хөдлөх хөрөнгийн үнэ асар өндөр байгаа шалтгааныг Өмнөд Солонгосын Засгийн газар спекулятив хүчин зүйлээс хамаардаг гэсэн байна. Тодруулбал, ихэвчлэн Азийн орнуудын баячуул энэ дүүрэгт орон сууцтай болохыг хүсч эрж хайдаг ба зарим орны засгийн газар ч энэ дүүрэг дэх хөрөнгийг аюулгүй, найдвартай гэж үздэг гэнэ. 

Нэрээ нууцлахыг хүссэн БНСУ-ын Засгийн газрын ажилтан “ . . .олон улсын байгууллагуудын сүүлийн цахим хуралдааны хамгийн халуун сэдэв нь Ганнам дүүргийн үл хөдлөх хөрөнгийн үнэ байсан. Энэ дүүрэгт үл хөдлөх эзэмшдэг Монголын нэгэн сайд цар тахал гараад байгаа ч хөрөнгөө зарахгүй гэж ярьж байсныг сонссон гэсэн бол өөр нэг ажилтан хэдэн жилийн өмнө Хятадын өндөр албан тушаалтнууд Ганнамд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Тэд Ганнам дүүрэг нь Нью-Йорк, Лондон, Хонгконг, Сингапурын адил найдвартай гэж ярьдаг байсан” гэж хэлжээ. 

Энэ дүүрэгт 2000 оноос хойш  Ойрхи Дорнодын хаад, Оросын баячуул байнга үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг болсноос хойш  үнэ нь буурах биш улам бүр өсч байжээ. Өнгөрсөн жил Хонконгт болсон үймээнээс болж Хятадын баячуул тэнд байршуулаад байсан хөрөнгөө татах болсон нь энэ дүүргийн үнэ өсөхөд бас нөлөөлжээ. Bloomberg БНСУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өнгөрсөн оны 4 дүгээр  улиралтай харьцуулахад 180 хувиар  тэлсэн гэжээ.


Эх сурвалж:  Korea Economic Daily
Р.ЦЭЦЭГЭЭ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.