Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар Т.Аюурсайханыг сонголоо

онголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг  /2020.07.08/ чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдуулав.

Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах анхдугаар хуралд Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч, Улсын  Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.    Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргад Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс, дэд даргад цөөнхийн бүлгээс нэр дэвшүүлж, бүлгэмийн анхдугаар хурлаар ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгох дүрмийн дагуу санал хураалт явуулснаар Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонголоо.

    Гүйцэтгэх хорооны гишүүдэд намын бүлгүүдийн сонгуульд авсан суудлын тоог харгалзан тухайн нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлж, ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгох дүрмийн дагуу Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр  Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан нарыг сонгож баталсан.
    Мөн Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын парламентын бүлгэмийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан тогтоолыг баталлаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.