Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлын 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнийг тогтоож, эхний ээлжинд 1-р хавьтлын 96 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.

С.Тайшир

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.