АЗ ХУР НОМЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН “НОМТОЙ СОХОР БОЛЗОО” АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

 

Аз хур номын их дэлгүүрийн хамт олон НОМОНД ШИМТЭГЧ та бүхэнд зориулж тогтмол хугацаанд шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.

 

"Хүнийг царайгаар нь, номыг хавтасаар нь бүү дүгнэ" гэдэг. 
 

Оюунлаг хэрэглэгчиддээ бид “Номтой сохор болзоо” хэмээх шинэхэн үйлчилгээгээ санал болгож байна. Магадгүй танд хэн нэгэнд ном бэлэглэх аль эсвэл өөрөө ямар ном уншихаа сонгож чадахгүй үе гардаг байх. Тэгвэл яагаад азаа сорьж ном хэмээх эрхэм нөхөртэйгээ сохор болзоо хийж болохгүй гэж.

 

Жишээ нь зураг дээр харагдаж байгаа шиг боолт бүхий 10.000 төгрөг, 15.000 төгрөгийн үнэтэй олон төрлийн номоос сонголтоо шууд хийнэ гэсэн үг.

 

Мэдээж тусгай боолт бүхий номууд маань үндсэн үнээсээ 10-25 хувь хүртэл хямдран болзох эзнээ хүлээж буй.

Мөн тухайн номын агуулга өгөгдсөн болно.

 

Хөгжлийн түлхүүр болсон ЭРДЭМТ МОНГОЛ ЗАЛУУСЫНХАА ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-д зориулсан арга хэмжээнд та бүхний өргөнөөр оролцохыг урья.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.