МУ-д COVID-19 халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн тухай мэдээллээ.  Тодруулбал, энэ сарын 28-нд БНСУ-аас иргэдээ авахаар ирсэн тус улсын тусгай үүргийн онгоцоор Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн зорчиж ирсэн байна. Халдвартай тогтоогдсон хоёр Турк иргэний хувьд ирсэн даруйд нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн байна.

Дэлхий нийтэд тус өвчнөөр 42151 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 858669-д хүрсэн бол 178099 хүн эдгэрчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.