Тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

УОК-ын шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд 4 дүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Нислэгт энэ дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ын төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу! Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирсурын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг дараах холбоосоос авна уу /Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалт/. 

  • Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
  • Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
  • Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.