Канад улсад коронавирусын халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна

Medicine, Hand drawing

2020 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар Канад Улсад коронавирусын халдварын 2 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Халдварын 2 тохиолдол нэг гэр бүлийн хүмүүс, БНХАУ-ын Ухань хотоос 1 дүгээр сарын 22-ны өдрийн China Southern Airlines CZ311 нислэгээр Торонто хотын Пийрсон олон улсын нисэх буудалд ирсэн зорчигчид бөгөөд Торонто хотын Саннибрүүк эмнэлэгт эмчлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн хувийн ариун цэврийг сахиж, онцын шаардлагагүй бол халдвар бүртгэгдсэн улс, хотуудад аялахгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.