Монгол Улсын хүн ам 3.3 сая болжээ

Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурчээ.

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80251 хүүхэд төрсний 78223 нь Монгол Улсад, 2028 нь гадаадад төрсөн байна. 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр доогуур байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.