“Нисдэг халим” анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

Дэлхийн агаарын тээврийн ертөнцөд Airbus Beluga XL ачаа тээврийн онгоц хамгийн их хүлээлт үүсгэж байв. Тэгвэл “нисдэг халим” энэ сарын 9-нд анхны нислэгээ маш амжилттай гүйцэтгэсэн байна.

Airbus компани энэхүү онгоцныхоо гадна будгийг ажилчдынхаа дунд санал асуулга явуулж сонгожээ. Нийт 20 мянган ажилчдын  40 хувь  нь онгоцны өөрийнх нь өвөрмөц хэлбэрт тохирсон халимны загварыг сонгосон байна.

Тус онгоц 63,1 метр урт, 18,9 метр өндөр нэг удаадаа 60 тонн хүртэл ачааг тээвэрлэх чадалтай гэх мэдээллийг Airbus компаниас өгч байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.