Өвөлжилтийн нөхцөл байдал

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн их нь Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаар 20-30 см зузаан, нягт нь 0.13-0.26 г/см3, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Тэс, Улаангом, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Сонгино, Улиастай, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу, Хөвсгөл аймгийн Тариалан, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булган аймгийн Бугат, Орхон, Хангал, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянмөнх, Батноров, Биндэр, Галшар, Гурванбаян, Өмнөдэлгэр, Өлзийт, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Дорноговь аймгийн Иххэт сумын нутгаар 10-19 см зузаан, нягт нь 0.11-0.24 г/см3, Бусад нутгаар 0-9 см зузаан цастай байна.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.