Морин хуурын чуулга Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс тоглоно

Морин хуурын чуулгын хамт олон монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдээс тун удахгүй тоглоно.

Улсын Филармони 2020 оны нээлтийн уран бүтээлээ Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор нээж байна.

Монголын хөгжмийн зохиолчдын Морин хуур хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн уг тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглоно.


Тоглолтын хөтөлбөрт:

  1. Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн /ТХШ, АЖ/
  2. Н.Жанцанноров /ТХШАЖ, Хөдөлмөрийн Баатар/
  3. Э.Чойдог /ТШ, МУУГЗ/
  4. Г.Бирваа /ТШ, МУУГЗ/
  5. Г.Алтанхуяг /МУУГЗ/
  6. Ш.Өлзийбаяр /СТА/
  7. Д.Түвшинсайхан /СТА/ нарын уран бүтээлүүдээс бүрдсэн байна.

Тоглолтонд:

  1. Морин хуурын чуулга
  2. Монгол Улсын Консерваторын оюутан, сурагчид
  3. хөтлөгч тайлбарлагчаар доктор Д.Энхцэцэг оролцоно.

Тоглолт үргэлжлэх хугацаа 90 минут бөгөөд тасалбарыг 25,000 төгрөгөөр борлуулж байна. Та тоглолт үзэхийг хүсвэл онлайнаар билетээ захиалж авч болно. Онлайн захиалгын холбоос: https://www.ticket.mn/

Суудлын хуваарилалтын байдал

Та бүхэн энэхүү тоглолтыг үзэж сэтгэлийн их баяр баяслыг мэдрэнэ гэдэгт бид бүхэн гүнээ итгэж байна.

bolloo.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин
    2020-01-14 21:06

    Монгол улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолтыг үзнэ гэдэг чинь завшаантай хэрэг шүү.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.