Дэд сайд асаны охин хар тамхины хэргээр баригдлаа

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас  2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах  зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. 

 Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. 
Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Б-гийн охин байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Дэд сайд асаны охин өмнө нь ч  мөн хар тамхины хэргээр шалгагдаж байсан аж. 

О.ОНОН

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.