Нийтийн эзэмшлийн байранд гарсан галыг бүрэн унтраажээ

Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, 34б байрны 4 дүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16:46 цагт НОБГ-т ирсэн байна.

    Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, галыг бүрэн унтраалаа.

Тус байрны 4 дүгээр давхрын 17 тоотын тагт болон барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.