Агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамал тарья

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах бас нэгэн арга бол гэр болон албан тасалгаанд тасалгааны ургамал тарьж ургуулах юм. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн хийсэн 1989 оны судалгаагаар тасалгааны ургамал агаар бохирдуулагч бодисуудыг тодорхой хувиар цэвэршүүлж байна гэж үзсэн байдаг. Зарим нэг түгээмэл тасалгааны ургамлууд лак, будаг, цавуу, хивс, барилгын чанаргүй материал, хуванцар, угаалгын нунтагаас ялгардаг хортой бодисуудыг шингээн авч агаарт хүчилтөрөгч ялгаруулдаг.

  Chlorophytum comosum
Ногоодой


Агаарыг 95 хувь хүртэл цэвэршүүлэх чадвартай, хурдан ургадаг, навч нь судалтай, цулгуу зэрэг байдаг. Навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцөрийг  өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн моноксидыг маш сайн шүүж ариутгадаг.Урд болон баруун тал руу харсан цонхон дээр тавих нь тохиромжтой. Хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисыг 90 хүртэл хувиар буруулдаг.

Aloe Vera
Зуун наст

Гоо сайхан, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй. Гэрийн хаана ч байрлуулж болно. Олноор нь тарьвал ямар ч өндөр технологийн агаар шүүгчнээс илүү үр дүнтэй байх болно.

Hedera helix
Авиргана


Мөнхийн ногоон өнгөтэй, мөлхөж, авирч ургадаг. Хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Бичгийн ширээний орчимд байрлуулах нь тохиромжтой. Компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг. Агаар дахь формальдегид буюу ахуйн газ, дсп хавтан болон бусад барилгын материалаас ялгардаг хорт бодисыг цэвэрлэдэг.


Peace Lily
Нөмөргөнө


Агаар дахь нянг 60% хүртэл  бууруулах онцгой чанартайн дээрэмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Найтаалгах, толгой эргэх зэрэг таагүй зүйлсээс ангижирч, эрүүл сайхан арьстай байх болно. Угаалгын өрөөнд нөмөргөн цэцэг тавьснаар  хөгц, мөөгөнцөр үүсэхээс сэргийлж болдог. Агаарт ууршсан ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг.











Dracaena Marginata
Драцена


Гэрэлд маш дуртай гэдгийг анхаарч байрлуулах газраа сонгоорой. Драцена төрлийн өөр олон цэцэг байдаг бөгөөд бүгд агаар маш сайн цэвэршүүлэх чадвартай. Зочны өрөө болон бусад зай талбай ихтэй газруудад байршуулахад илүү тохиромжтой. NASA-гийн судалгаанд энэхүү цэцгийн нэг навч нь 24 цагт 7.5 см2 талбай дахь агаарыг цэвэршүүлдэг болохыг тогтоосон байдаг.



Sansevieria
Мөнхрөө


Өдөр шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголд ногоодой цэцэгнээс гадна мөнхрөө цэцгийг нэрлэдэг.  Гэрийн хаана ч байрлуулж болно. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг цэвэршүүлдэг.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.