Нийт хадгаламж 18,1 их наяд төгрөгт хүрчээ

Монгол Улсын мөнгө, санхүүгийн статистик тойм мэдээллийг өнөөдөр Монголбанкнаас танилцууллаа.

Төвбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа танилцуулснаар, мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар 20,3 их наяд хүрээд байна. Энэ өмнөх сараас 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  Харин төгрөгийн харилцах 311,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь томоохон ААН-үүдийн татварын төлөлтэй холбоотой юм.

Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэр талаас авч үзэхэд төгрөгийн хадгаламж үзэхэд 53.7  хувь,  төгрөгийн харилцах 15,5 хувь, валютын хадгаламж 14,4 хувь, валютын харилцах 13,2 хувийг эзэлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ долдугаар сарын байдлаар 13.8 их наяд төгрөгт хүрсний 84,1 хувийг иргэдийн хадгаламж, 15,9 хувийг байгууллагын хадгаламж тус бүр эзэлжээ. Мөн иргэдийн хадгаламжийн 20.7, байгууллагын хадгаламжийн 21.7 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

Банкуудын зээлийн үлдэгдэл долдугаар сарын байдлаар 18.1 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9.3 их наяд төгрөгт хүрч жилийн өсөлтөөрөө 22 хувьтай тэнцүү байна.  Үүнээс байгууллагын зээлийн үлдэгдэл 8.7 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 13 хувийг иргэдийн зээл, 1.6 хувийг байгууллагын зээл, 26 хувийг гадаад валютын зээл эзэл бүрдүүлж байна.

Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь танилцуулбал нийт зээлийн 23 хувийг цалин тэтгэврийн зээл, худалдааны салбарынх 16 хувь, үл хөдлөх 11 хувь, барилгын салбарынх  9 хувийг бүрдүүлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ 10,6 хувьтай тэнцүү байна. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 4,8 хувьтай тэнцсэн.
 Ипотекийн зээл дундаж хүү 11,5 хувь
 
  Өнгөрөгч сард банкууд нийт 741 зээлдэгчид 57.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 45,5 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр, 54,5 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 11,5 хувьтай тэнцэж байгаа юм.
Инфляци 7,7 хувьтай байна  
Долдугаар сарын байдлаар инфляци 7,7 хувьтай байгаа. Улаанбаатар хотын инфляци 9 хувьтай гарсан. Инфляцийн  хэлбэлзлийн 30 хувь нь махны үнэтэй холбоотой. Нефтийн үнэ бол гэр хорооллын түлшинд хэрэглэгдэж байгаа нүүрс модны үнэ инфляци хэлбэлзэхэд нөлөөлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.