Монголбанкнаас “Халхын гол 80 жил” дурсгалын зоос гаргалаа

Монголбанк нь Монгол Улсын түүхэн үйл явдал, ойд зориулж дурсгалын зоос гаргадаг бөгөөд энэ жил 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Халхын гол 80 жил” дурсгалын зоос гаргав.

Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг гаргалаа. Дашрамд дурдахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна. Та бүхэн эдгээр болон бусад дурсгалын зоостой холбоотой мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://coin.mongolbank.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.