МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ  Японы нийслэл Токио хотод болж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр Монгол улсын Гавьяат тамирчин  М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Монгол улсын Гавьяат тамирчин  М.Уранцэцэг нь 2013 оны ДАШТ-ий алт, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болж байсан билээ.

Энэ жинд нийт 45 бөх хүч үзсэн бөгөөд Украины бөх Дарья Билодид алтан медаль, Японы Фүна Тонаки мөнгөн медаль, Косовогийн Дистриа Красники болон М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэд болжээ.

С.Цэц

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.