“Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020
/Улсын хэмжээнд/
Дэмжигч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар
Тавигдах шаардлага:
- Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
– Уул уурхайн ашиглалтын технологи
– Геологи
– Уул уурхайн менежмент
– Маркшейдер
– Ашигт малтмалын баяжуулалтын технологи
– Уурхайн машин тоног төхөөрөмж
– Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
– Агрономи
– Хөрс судлал, агрохими
– Ойн иженер
– Экологи, байгаль хамгаалал
– Байгаль орчны нөхөн сэргээлт
– Цахилгааны инженер
- Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
– Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;
– Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Бүрдүүлэх материал:
– Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
– Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
– Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
– Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
– 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
Материал хүлээн авах:
Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.
Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Холбоо барих:
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
976-99180200
Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn