Токиогийн Олимпийн бэлгэ тэмдэг Мираитова, Сомэити хоёр

Японы нийслэл Токио хотноо ирэх 2020 онд зуны олимпийн 32 дахь удаагийн наадам зохион байгуулагдах билээ. Тэгвэл “Токио 2020” олимпийн зохион байгуулах хороо  албан ёсоор олимпийн их наадмын бэлгэ тэмдгийн нэрийг танилцуулсан. Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” хэмээн нэрлэжээ.

MIRAITOWA буюу SOMEITY

Мираитова =未来永遠 буюу үүрд мөнхийн ирээдүйг билэгдэл болгож нэрлэсэн. “мираи” буюу ирээдүй, “това” буюу “үүрд” гэх япон үгнээс гаралтай. Эдгээр үгийг нийлүүлбэл “Гайхалтай ирээдүй үүрд мөнх орших болно” гэх утгыг илэрхийлнэ. Сомэити=японы сакура цэцгийн төлөөлөл болсон сомэиёшино +so mighty (хүчирхэг) гэсэн хоёр утгыг нэгтгэн агуулжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.