ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршууллаа

Монгол Улсын шигшээ багийн өмсгөл 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаараа Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд энэ сарын 13-ны өдөр байршлаа.

Сар гаруйн өмнө энэ баярт мэдээг та бүхэнд дуулгаж байсан бол өнөөдөр Монгол Улсын шигшээ баг Дэлхийн аваргад орох бүрэн бүрэлдэхүүнээрээ ФИБА оффист зочлон, ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршуулжээ. Зөвхөн аварга багуудын өмсгөл музейд байршдаг, бидний Монголчууд аваргуудын эгнээнд нэгдэж музейд мөнхөрлөө.

Монголчуудын бахархал нэмэгдсэн сайхан өдөр болж өнгөрлөө.


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.