Хугацаа нь дууссан хүнс худалдаалах зөрчил нийтлэг байна

“Эрүүл хүнс” сарын аянаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэглэх хугацаа дууссан 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устган, болзошгүй эрсдэл, хоол, хүнсний гаралтай хордлого, халдварт гарахаас урьдчилан сэргийлжээ.

Аянаар нийт 37 сургууль, 30 дотуур байр, 30 цэцэрлэг, 22 эмнэлэг, 482 хүнсний дэлгүүр, 62 цайны газар ресторан, 30 үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, 25 нарийн боов, зайрмагны цехүүдийг хяналт шалгалтад хамруулж,  нийгмийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн 33 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж тарааж, нийтдээ 1257 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил эзэлж байгаа тул хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний зүйлийг худалдаж авахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. 

МХЕГ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.