Хүмүүс аз жаргалтай амьдрах тусам илүү энгийн хувцасладаг

2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг хийдэг болсон. Судлаачид тус судалгааг хийх технологийг боловсруулсан бөгөөд улс болгонд сайхан амьдралын түвшинг хэмждэг байна. Харин дараа нь үзүүлэлтүүдийг харьцуулж, улс орны иргэдийн аз жаргалын рейтинг тогтоодог юм.
2018 оны хувьд эхний 10-т орсон хамгийн аз жаргалтай улсуудыг танилцуулбал:
1. Финлянд
2. Норвеги
3. Дани
4. Исланд
5. Швейцар
6. Нидерланд
7. Канад
8. Шинэ Зеланд
9. Швед
10. Австрали

Эдгээр улсууд өмнөх жилүүдэд ч гэсэн шилдэг 10-т багтаж байсан бөгөөд зөвхөн байр нь өөр өөр байсан.
Та эдгээр улс орныг юу нэгтгэж буйг мэдэх үү? Аз жаргалтай улсаас гадна эдгээр улс нь амьдралын түвшин өндөр, нийгмийн стандарт гээд л бүх зүйл нь гайхалтай гэж хэлж болно.
Дэлхийн загварын хууль тогтоогчид загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг улсууд энэ 10-т багтаагүй. Франц 32 дугаар байранд, Испани 37 дугаар байранд ордог. Харин Италид хүүхэд бараг л төрсөн цагаасаа загварын мэдрэмжтэй байдаг бол энэхүү жагсаалтыг 50-т орж байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын иргэд хэрхэн хувцасаа хослуулж өмсөх, яаж өмдөө VOGUE сэтүүлийн зааварчилгаагаар нуглах вэ гэдэгт санаа зовдоггүй.
Тэд өөрт хамгийн тухтай хувцасыг өмсдөг. Джинс, футболк, кет, цамц гэх мэт.
Аз жаргалтай байхад хүний өмссөн хувцас ямар ч хамаагүй бөгөөд загварыг чиг хандлагыг дагахгүй байж болно.

Бадарчийн Одсүрэн


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.