Танилц:Түймэрийн голомтод сэлфидсэн хотын шинэ орлогч

Хотын дарга С.Амарсайхан зургаан орлогчтой ажиллах болсон нь нэлээн шүүмжлэл дагуулсан билээ. Тухайлбал, данхайсан том бүтэцтэй байж даргын тоогоо хэтрүүллээ гэж шүүмжилж буй.

Зургаан орлогчийн нэг нь Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал гэж эмэгтэй бий. Түүний түймрийн голомтод сэлфи хийсэн зураг нь олон нийтийн сүлжээнд түймэр шиг дэгдлээ.

Хотын орлогч хүн байж ямар ч мэдрэмжгүй, сэтгэлгүй байгаа нь илт харагдана. Цаана нь түймэр гарч эд зүйлс сүйдэж байхад наана нь сэлфи хийж зогсоо хүнд улсын ажлыг хийх сэтгэл, зүтгэл байх болов уу даа.  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд гарсан түймрийн улмаас олон айл эд хөрөнгөөрөө хохирч, байгаль экологид хохирол учирсан байхад шинэхэн дарга түймрийн голомтод очиж, сэлфидэж олонд өөрийгөө хотын орлогч гэдгээ зарлав.

Ийм ч орлогчтой болох гэж дээ, нийслэлчүүд бид. Түүнийг албан тушаалаа гайхуулсан үйлдэл болжээ гэж олон нийт дургүйцэж эхэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.