“Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалт болно

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ үргэлжилж байна. Тус сарын аяны хүрээнд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын  эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-нд Novotel зочид буудлын 3 давхрын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр

– Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчин, тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, нөхөн сэргээх эмчилгээ,

– Мэргэжлээс шалтгаалсан тулгуур эрхтэн, доргионы эмгэгүүд нөхөн сэргээх эмчилгээ,

– Химийн бодисын архаг хордлогууд,

– Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт,  амьсгалын дээд замын  эмгэгүүд сэргээн засах, урьдчилсан сэргийлэх арга замууд,

– Мэргэжлээс шалтгаалсан мэс заслын эмгэгүүд, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг олон чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ. Арга хэмжээнд ХНХЯ, НДЕГ, ХАБЭМТөв, МШӨ-ний сувилалууд, бусад сувилалуудын эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцоно.

Тус сургалтаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалууд болон бусад төрөлжсөн сувилалуудын эмч мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн ерөнхий мэдлэг олгох, Хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөр чадвар алдалттай холбоотой хууль, тогтоомжийн мэдлэг олгох, Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ХЧА иргэдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ, диспансерын хяналтын тогтолцоо сайжруулах, Сувилалуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлж байгаа юм.

2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3143 хүн идэвхтэй хяналтад байна. Үүнээс 2221 хүн нь уул уурхай олборлолтын салбарт ажиллаж байна. Нийт өвчлөлийн 53.6 хувийг уушиг тоосжих өвчин эзлэж байгаа гэх судалгаа гарчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.