Парисын дарь эхийн сүмд гал гарчээ


Өчигдөр орой 18:30 цагийн үед дэлхийд алдартай  Францын Готик хэлбэрийн хамгийн том уран барилга  850 гаруй  жилийн настай, урлагийн түүхийг хадгалсаар ирсэн томоохон дурсгал болох  Notre-Dame сүмд гал гарчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна. Уг сүмийг 1160-1260 оны хооронд барьжээ.


Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм бариулах гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжсэнээр дэлхийн алдарт урлагийн бүтээл баригджээ. Байгуулагдснаас нь хойших 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд хэдэн удаа шинэчилж байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 14 сая хүн ирж үздэг ажээ. Одоо тэнд 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдаг.

Мөн хүүхдүүдийн сайн мэдэхээр Walt Disney Pictures-ийн бүтээл болох “The Hunchback of Notre Dame” буюу “Нотредамын бөгтөр нуруут” хэмээх хүүхэлдэйн кино 1996 онд бүтээгдэж 325 сая долларын орлого олж байжээ.


С.Анар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.