Жил жилээр хөрөнгөө зузуутгасан Х.Нямбаатар

Төрийн өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд дэлгэгдээд байгаа билээ. Үүгээр өнгөрсөн жил хэний хэтэвч зузаар хэнийх нимгэрч вэ, гэдгийг харж болно. Энэ жилийн хувьд ихэнх гишүүдийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гишүүний ХОМ ихээхэн анхаарал татаж байна. Эрхэм гишүүний хувьд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын орлого 2016 онд 14 сая төгрөг байсан бол 2017 онд 111 сая төгрөг, 2018 онд 442 сая 742 мянга болон огцом нэмэгджээ. Мөн гэр бүлийнх нь хүний орлого 2015 онд 20 сая 2016 онд 24 сая 2017 онд 47 сая 2018 онд 100 сая төгрөг болсон байна. Ийнхүү эрхэм гишүүний гэр бүлийнхээ хамт орлогоо сар жилээр хэд нугалан нэмэгдүүлсэн хадгаламж хүртэл нээж 20 гаруй сая төгрөг байршуулаад авч. Түүнчлэн Х.Нямбаатар гишүүд орлогоо нэмэхийн хэрээр машинаа ч жил дарааллан сольж сайжруулсан байна. Тодруулбал, 2016 онд 25 саяын Audi Q7 машинтай байсан эрхэм гишүүн 2017 онд 90 саяын Lexus LX 570 машинтай болж, 2018 онд 182 саяын Ланд 200 машиныг хөлөглөж байгаагаа мэдүүлсэн. Мөн Х.Нямбаатарынх 650 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай айл. Өнгөрсөн жилүүдэд эрхэм гишүүн малаа ч таван төрлөөр нь өсгөж амжсан байгаа юм. Гишүүн болохдоо 10 хурдан удмын адуутай байсан бол өнөөдөр хурдан удмын адуу 20, үхэр 10, ямаа 93, хонь 480, адуу 15 болсон байна. Үүгээр зогсохгүй ээ. Х.Нямбаатар гишүүн 2015 онд Эрдэнэс Таван толгой ХК, Бестдрилинг ХХК-ийг ХОМ-тээ бүртгүүлж байж. Харин өнөөдөр Бестдрилинг ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК зэргийг ХОМ-тээ бүртүүлжээ. Ийнхүү эрхэм гишүүний суудалд заларснаар цөм баяжих гэдгийг утгаар нь харуулсан нэгэн бол Х.Нямбаатар болж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.