“Өгий цом-2019” мөсний загасчлалын аварга шалгаруулах тэмцээн болно

 

 

Улиралын хаалтын баяр "Өгий цом-2019" мөсний загасчлалын аварга шалгаруулах мормыкшка дэгээний тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 23-ны Бямба гарагт Архангай аймгийн Өгий нуурнаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн нь нэг багийн 5 хүний бүрэлдэхүүнтэй явагдах ба нэмэлт хуурай тэжээл хэрэглэлгүй өрсөлдөх юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг "Тэмцээний удирдамж хэсгээс үзнэ үү"
Биднийг дэмжин ажиллагч байгууллагууддаа тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Ерөнхий ивээн тэтгэгч: Турбо тент Монголиа, "River wolf outdoor store" ан, аяллын шилдэг хэрэгслийн бренд дэлгүүр
Дэмжин ажиллагч: "Яваад ирлээ" загасчлалын хэрэгслийн дэлгүүр, "БИГ фиш" загасчлалын хэрэгслийн дэлгүүр, "Дашваанжил-Газ" хийн түлшний компани, "Ган" авто сервис ХХК, "Тод петролиум ЛЛС", Эрчим фишинг клуб,
Байгал орчин, Аялал жуулчлалын яам

 

Тэмцээний бүртгэл 2019 оны 03 дугаар сарын 19-нийг дуустал явагдана. Лавлах утас: 8003-1118
2019 оны 03 дугаар сарын 23-ны өглөө Өгий нуурнаа уулзацгаая!
Тэмцээнийг зохион байгуулах комисс МЗСХН

https://www.facebook.com/FishingSportsMongolia/

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.