“Welcome to Mongolia” видео ялагчаар тодорлоо

 

Берлины ITB үзэсгэлэнгийн үеэр жил бүр зохион байгуулагддаг International Tourism Film, Print Multimedia Awards "The Golden City Gate" уралдаан энэ жил 19 дэх жилдээ болж ялагчаа тодрууллаа.


Тус тэмцээний видео клип номинацид Монгол улсаас нэр дэвшсэн "Welcome to Mongolia" видео эхний байранд орж "The Golden City gate" "АЛТАН ХОТРУУ ОРОХ ҮҮД " хэмээх шагналыг анх удаагаа хүртэж Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж чадлаа. Энэхүү уран бүтээлийг МАЖХ-ны УЗ-ын гишүүн Цолмон Трэйвэл ХХК-ны Захирал М.Навчаа үгийг нь бичиж, ерөнхий спонсроор ажилласан юм. Дууны клипыг Cross animation cтудид бүтээж, Гайз666 хамтлагын дуучин М.Мягмар дуулсан.

 

Энэ амжилт үнэхээр Монголын аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй олон мянган жуулчдыг татах нэгэн үйл явдал боллоо.

 

https://www.youtube.com/watch?v=upG4gKJL4mI

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.