Нийслэл хотод баригдаж буй гүүрнүүдийн барилгын ажлын явцаас

 

2018 оны 10 сарын 08-ы өдрийн байдлаар Сонсголонгийн гүүрийн ажлын явцаас:

Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, 13 тулгуурын их биеийг цутгасан. Завсрын 13 тулгуурын ригель цутгагдсан. 39 дам нуруу болон 273 дугуй цохигч цутгаж бэлдсэн

 

 

2018 оны 10 сарын 08-ы өдрийн байдлаар Яармагийн гүүрийн ажлын явцаас:

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

 

Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлсэн. Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.