Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүрэх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хоорондын замыг хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлан авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаа.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км замд авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, 4 эгнээтэй болгох юм. Гүйцэтгэгч байгууллагаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ажиллаж байна.

 

Одооогоор Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.

 

 

 

Зам барилгын ажилд нийт 3 бригад гарч, шуурхай ажиллаж байна.

 

 

Зам засварын энэ хугацаанд ачааны автомашинууд Төв аймгийн Зуунмод хотоор дамжин Хоолтын давааны орчмоор зүүн чиглэлийн замд нийлнэ.

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.