УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод гурван зүйлийн шаардлагыг өгөөд байсан.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан байдаг. Шаардлагын хугацаа өнөөдөр /2018.8.20./ дуусч байгаа юм.

 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ажлын цаг дуусахын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, 60 тэрбумын ярианд оролцсоны учир уучлалт гуйсан бичгээ өгсөн байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын дарга М.Энхболд бусад шаардлагыг биелүүлсэн тухайгаа ч бас мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар маргааш олон нийтэд хандаж мэдээлэл өгөх бололтой.

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.