АШУҮИС-ийн оюутнууд цэргийн тангараг өргөлөө

 

Монгол Улсын Засгийн газраас оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тав дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдсан оюутан дайчдын “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Шар хад дах ҮБХИС-ийн “Хээрийн сургалтын төв”-д боллоо.

 

Уг тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оюутан цэргүүдийн ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцлоо.

 

 

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 16 оюутнууд маань цэргийн тангарагаа өргөн өнөөдөр цэргийн албаа хаалаа.

 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрт АШУҮИС-ийн нийт 50 гаруй оюутан суралцагсад хамрагдаад байгаа билээ.

 

 

 

Хамт олноо манлайлсан офицер, ахлагч, байлдагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав.

 

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.