БНХАУ-н зүүн эрэгт болж буй хар шуурганы улмаас 200,000 хүнийг нүүлгэн шилжүүллээ.


Ням гаригийн өглөө БНХАУ-н зүүн эргийн нутагт болсон хар салхинаас болж 200,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Yagi хар салхи нь Жэжян мужийг шөнө дунд 102 км/цагийн хурдтай дайран өнгөрсөнийг орон нутгийн гамшгаас хамгаалах газар мэдэгдсэн хэмээн Синьхуа агентлаг дурьдсан байна.

 

Taizhou, Zhoushan, Wenzhou зэрэг 10 орчим хотын 204,949 хүнийг нүүлгэн шилжүүлж, 21,000 орчим загас агнуурын завь руу боомт руу эргэж ирлээ гэж мэдэгдсэн байна.

 

 

Шуурганы улмаас аадар бороо орж, борооны үүл аажим аажмаар баруун хойд зүг рүү нүүж салхины эрч саарах болно гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

 

Зуны улирал нь Хятадын хар салхины улирал юм иймээс ЗГ нь ард иргэдээ аюулаас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгч төлөвлөгөөт ажлуудыг хийсний үр дүнд хүний амь эрсдэх нь бага болсон.
 

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.