Сайншанд Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэг осолд оржээ.

2018 оны 08 сарын 11-с 12-нд шилжих шөнө Сайншандаас Улаанбаатар чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замын эвдрэлийн улмаас осолд оржээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч, олон зорчигч хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Осол нь Улаанбаатар хотоос 300 орчим км зайтай болсон хэмээн зорчигчид мэдэгдэж байна. Гэмтсэн зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэжээ. 

 

 

 

Ослын газарт Онцгой байдал, Цагдаа,Түргэн тусламж, Төмөр замын баг ажиллаж байна. Ослын хор уршгийг арилган, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэхээр шуурхай баг ажиллаж байгаа юм байна. 

 


Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн баг ажиллаж байна. Ямартай ч Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн Хос загал хэмээх зүтгүүр ослын улмаас замаас гарч унажээ. 
 

 

Ус ихтэй давтамж ойрхон орж байгаа борооны улмаас төмөр замд эвдрэл гэмтэл үүсээд байгааг замчид маань чадлаараа л илрүүлэн засварлаад байгаа билээ. 2018 оны 08 сарын 10-ы шөнө Номт-Шаргын овоо өртөө зөрлөгүүдийн хооронд байдаг гүүр эвдэрснийг сэргээн засварлаж, галт тэрэг 5 км/ц хурдтайгаар гүүрээр явж өнгөрөх тухай тушаал гаргаад байжээ. 

 

Шаардлага гарвал МОНГОЛ ЗАЛУУС замчиддаа тус дэм хүргэн, очиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ сошилоор мэдээлж эхэллээ.

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.