Хойд Солонгос цэргийн шинэ командлагчаа баталж байна

 

Баасан гаригт  Хойд Солонгосын хамгийн сүүлийн удирдагч Kim Jong Un-ийн удирдлагад өөрчлөлт орж Ri Yong Gil цэргийн ерөнхий командлагч болсон талаар Хойд Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдлээ.

 

Ri Yong Gil нь Хойд Солонгосын Улс төрийн товчооны гишүүн, Солонгосын хөдөлмөрийн намын гишүүн юм байна. 

Ким АНУ-тай дипломат харилцаа тогтоож, эдийн засагт гол анхаарлаа хандуулж байна.

Тэрээр бусад хуучинсаг үзэлтэй офицерууд, цөмийн зэвсэг хөгжүүлэх үзэл баримтлалыг дэмжиж байсан хууччуулыг өөрчилж байна хэмээн АНУ-ын албаны хүмүүс, шинжээчид энэ тухай мэдэгдэв.

 

Ким  1950-53 оны хооронд үргэлжилсэн  Солонгосын дайны гал зогсоох гэрээний 65 жилийн ойгоор дайнд оролцсон ахмадуудтай уулзахад Ри дагалдан явав хэмээн Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдэгдэлд дурьджээ:

 

Ри урьд нь Генерал цолтой байсан бөгөөд тэрбээр 2016 онд тодорхойгүй шалтгаанаар дэслэгч генерал цолтой болж тушаал буурч байсан.

 

 

Тэр эргээд тушаал дэвшихдээ No Kwang Chol-н албан тушаалд ирсэн.

Эхлээд БХЯ дэд сайд, дараа нь сайд, Цэргийн генерал Ким Су Гил шиг зэвсэгт хүчний ерөнхий командлагч, УТ-н товчооны дарга болсон.

 

Шинээр дэвшүүлсэн албан тушаалтнууд бүгд өмнөх үеийнхнээсээ арай залуу юм

Тэд бүгдээрээ 60-аад настай. Ри 63 настай тэрээр түүний өмнөх Ри Myong Су-аас 21 насаар залуу ажээ .

 

Пхеньян болон Вашингтон дахь цөмийн зэвсгийн  яриа хэлэлцээний үеэр АНУ-ын албаны хүмүүс Хойд Солонгосын цэргийнхэний хэлэлцээрүүдэд зарим нэг санал зөрөлдөөн байсан тул цөмийн зэвсгийн эрэл хайгуулаа зогсоосон.

Одоогоор бусад хариуцлагатай албан тушаалтнууд нь ажлаас халагдсан эсэх нь тодорхойгүй байна

 

 

Эх сурвалж: www.reuters.com

BOLLOO.MN 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.