RALLY FOR RANGERS САНГААС 13 ШИРХЭГ YAMAHA AG-200 МОТОГ АЛТАЙ ТАВАН БОГДЫН БЦГ-Т БЭЛЭГЛЭНЭ

Алтай таван богдын БЦГ-т бэлэглэх мотонууд

 

RALLY FOR RANGERS сан нь Монгол орны баруун хязгаар нутаг болох Алтай Таван Богдын Байгалийн Цогцолборт Газарт (БЦГ) зориулан тусгай мото аялал зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү аялал нь 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдгаараа бусад аялалуудаасаа онцлог билээ. 

 

Хөвсгөл аймгийн БЦГ, Говийн ДЦГ зэрэг хэд хэдэн газруудад Японы Ямаха маркийн цэнхэр өнгийн мотоциклийг манай байгаль хамгаалагчид хөлөглөж явдгийг та бүхэн анзаарсан байх.

 

Энэ удаагийн аялалд оролцогчид нь Монгол Улсын баруун хязгаар нутгаар шинэ мототой аялах бөгөөд аяллын төгсгөлд шинэхэн мотоциклоо манай байгаль хамгаалагч нарт бэлэглэх юм байна. Алс хол хязгаар нутгийн минь байгалийн сайхныг олон улсад сурталчилсан үйл ажиллагаа болохоос гадна манай байгаль хамгаалагч нар 13 ширхэг шинэхэн YAMAHA AG-200 маркийн мототой үлдэнэ.

 

Шинэ мотоны хянах самбар

 

Цахим хуудсанд байсан аяллын маршрут

Тус сан нь 2019 онд Монгол болон Непаль улсуудын байгалийн цогцолбор газруудын байгаль хамгаалагч нарт 30 мотог бэлэглэхээр зорьж ажиллаж байгаа юм байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг  дараахь холбоосоор орж үзнэ үү. http://www.rallyforrangers.org/

 

Энэхүү сангийн цахим хуудаснаас ROBERT MCINTOSH, UNUDELGEREKH BATKHUU, BADRAL YONDON нарын талаар илүү дэлгэрэнгүй, идэвхи санаачилгатай үйл ажиллагааны талаархи мэдээллүүдийг авч болно.

 

Өлгий хотоос аялалдаа гарах гэж байгаа байдал

 

Үзэсгэлэнт Цамбагарав хайрханы ард хоноглосон байдал

 

БОАЖЯ-ы УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН дарга Х.Батжаргал аяллын талаар "Дэлхийн өнцөг булан бүрээс сонирхол нэгт хоббитонгуут нэгдэж Улаанбаатараас #АЛТАЙТАВАНБОГД. хүртэл аялаад, унаж яваа мотоциклүүдээ Монгол орны гайхамшигт газар нутгийг сахин хамгаалж байгаа байгаль хамгаалагч нартаа бэлэглэнэ " хэмээн цахим хуудаснаа хуваалцсан байв.

Аялалын зам нь саадгүй байж, зорьсон хэрэг нь амжилттай бүтэх болтугай. Монгол орны маань баруун хязгаар Алтай Таван Богдын байгалийн сайхныг олон улсад сурталчилсан томоохон аялал манай байгаль хамгаалагчдад ч мөн ашиг тусаа өгч байна. 

RALLYFOR RANGERS сангийн хамт олонд баярлалаа.

 

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.