УИХ-Н ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР ҮЦХ-Н ТАЛААР ХОТЫН ДАРГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.

 

УИХ-н гишүүн Жадамбын Энхбаяр нь Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн (ҮЦХ) өнөөгийн үйл ажиллагааны нөхцөл байдалд тойргийн иргэд нь сэтгэл хангалуун бус байгааг илэрхийлсэн. Мөн түүнчлэн тус байгууллагын даргатай уулзаж үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ дамжуулахыг оролдоод холбогдож чадаагүй болохоо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байсан билээ.

 

 

Энэхүү цахим хуудсанд байрлуулсан мэдээллийг : https://www.facebook.com/enkhbayar.jadambiin/?hc_ref=ARQKAtbE70NKtmtjFARzEnUtV5vlRVXBM2-7qaZHPV1luYJDzf-1oR7pkfQnN6zvxDA&fref=nf хаягаар орж үзэж болно.

 

Тэгвэл тэрээр өнөөдөр хотын дарга Сундуйн Батболд-д иргэд, сонгогчдын өмнөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хариуцлагатай хандаж бодит үр дүн гарган ажиллахыг шаардаж энэхүү шаардлагыг хүргүүлжээ. 

Таны хэрхэн ажиллахыг ард нийтээрээ хүлээж байна. Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургууль, цэцэрлэгийн газар шийдэж өгөх талаар танд удаа дараа хүсэлт тавьсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол хэнд, ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?

 

Одоо хотын болоод ҮЦХ-н удирдлагууд эрхэм гишүүний шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч ажиллахыг хүлээх л үлдлээ.

 

Эх сурвалж:      УИХ-н гишүүн Ж.Энхбаярын цахим хуудсаас    

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.