Хүнсний тэргүүлэгч сүлжээ гэгдэх “НОМИН” супермаркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулжээ.

 

Манай улсад хүнсний болон худалдааны олон сүлжээ дэлгүүрийн бизнес өргөжин тэлж байгаа билээ. Тэдний тэргүүлэгч буюу НОМИН холдинг компаний Наадам центрт байрлах Номин супермаркетад хугацаа нь хэтэрч 6 хоносон, исэж гашилсан тараг борлуулж байсан байна.

 

 

Энэ талаар гомдол гаргасан хэрэглэгч нь 2018 оны 06 сарын 11 өдөр 16 цагийн орчимд ХУД нутагт байрлах Наадам центрийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас Витафит группын үйлдвэрлэсэн "Өлзий иогурт" таргийг худалдан авсан байна.

 

Хэдийгээр тухайн хэрэглэгч аливаа худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ огноо болон бүрэн бүтэн байдлыг шалгаж авах хэрэгтэй хэдий ч гэлээ ХЭРЭГЛЭГЧИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ хэмээн өргөмжлөгдсөн үндэсний тэргүүлэгч сүлжээ компани НОМИН-д итгэж шууд авсан нь тухайн хэрэглэгчийг хохироожээ. 

 

Тухайн хэрэглэгч худалдан авсан бүтээгдэхүүнийхээ огноог хараад эргэж гомдол гарган уулзахад Наадам центрт байрлах Номин супермаркетын зохион байгуулагч нь тухайн бүтээгдэхүүнийг болон худалдан авалтын баримтыг хараад сольж өгөх санал тавьсан байна. Мөн тухайн бүтээгдэхүүнийг анхаарч хянаагүй өөрийн компаний худалдагчид хариуцлага тооцох болно мөн Витафит компаний түгээлтийн ажилтан олон бүтээгдэхүүн дунд сольж хийсэн байх магадлалтай хэмээн тайлбар хийжээ.

 

Саяхан хэд хэдэн хүн хүнсний зүйлээс хордсон ноцтой тохиолдол нийслэлд гарсан бөгөөд зуны халуун үед аливаа хүнсий бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийг онцгой анхаарах шаардлагатайг үйлдвэрлэгчид, тээвэрлэгчид, худалдаалах нэгжүүд машид анхаарах шаардлагатай байгаа юм.

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Байгууллага болон Худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд онцгой анхаарахгүй бол ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэмээх зүйлийг бид хэдийнэ орхигдуулаад байгаа нь энэ мэт зүйлээс тодхон харагдаж байна.

 

Үндэсний тэргүүлэгч сүлжээ болох НОМИН Холдинг компани ч мөн өөрийн үйл ажиллагаандаа онцгой анхаарна биз. Хэрэглэгч та бүхэн ч мөн адил худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ бүрэн бүтэн байдал болон огноог ОНЦГОЙ АНХААРАХЫГ САНУУЛЪЯ!!!

 

Ганц хүний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн групп компаний нэр хүнд хэрэглэгчдийн дунд унаж байгаа нь тун харамсалтай зүйл юм.

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.