УЛААН НОМОНД БҮРТГЭГДСЭН ЗАНТАХАЙ ЗАГАС БАЛЖИЙН ГОЛООС ОЛДЖЭЭ

 

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгааллалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-8-нд тус газрынхаа “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалтаар ажиллажээ. Энэ үедээ Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газарт Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг бүртгэсэн байна. Тус загасны биеийн урт нь 23 см байсан гэнэ. Мөн энэхүү загас нь 2013 онд тус голын эрэгт үхсэн байсныг нь олж байжээ.


Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээллэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг ажээ. Учир нь тархацын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол зэрэг цөөхөн газар байдаг юм байна. 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос баригдсанаар Монгол Улсад анх бүртгэгдэж байжээ.

Төрөл: Зантахай загасны латин нэр нь :Mesocottus, англи нэр нь : Haitej sculpin юм байна.

Зантахай загас нь биеийн 30 гаруй хувийг хувийг эзэлсэн том, зантгар толгойтой. Заламгайны хавхлагын хажуу арын доод хэсэгт 3 ш жижиг жадан хатгууртай. Харьцангуй бахим хүчирхэг том амтай ,жавьж нь нүдтэйгээ харалдаа, нүд жижиг дугариг. Нуруу хажуу арагш налсан жижиг шивээ үсэрхэг, өргөслөг товгоруудтай, амьдрах орчин байршлаас хамааран бараан саарал,ногоон хул шар, хүрэвтэр өнгөтэй,хэвэл цайвар.Нурууны нэгдүгээр сэлүүрээс хойш сүүлний уг хүртэл бараан өнгийн гурван судалтай. Сэлүүрүүд жижиг хар толботой. Нурууны сэлүүрийн гуурсны тоо 10,салаалсан гуурс 12, Сүүлний өмнөх гуурс 10-12,цээжний сэлүүрийн гуурс 16 Хэвэлийн сэлүүрийн гуурс 1,салаалсан 3 ш улбар шар ягаавтар өнгөтэй байна. Биеийн урт дунджаар 5 – 12 см элбэг тохиолддог, томдоо 17 – 20 орчим см 18-50 гр жинтэй байдаг. Хөдөлгөөн багатай,ёроолын шөнийн амьдралтай. Голын хайргатай хэсэгт чулуун доогуур шургаж хоргодно. Ёроолын жижиг амьтнаар болон бусад зүйлсээр хооллоно.Холимог идэш тэжээлт жилийн дөрвөн улиралд идэвхтэй амьдардаг загас юм. Онон балжид 1- р зэрэглэлийн махчид элбэг тул өсөж хөгжих боломж муутай, харин түүний цутгал жижиг голуудад тархац нэлээд элбэг биеийн харьцаа нэлээд том бодгалиуд тохиолддог.

 

BOLLOO.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2018-10-04 11:37

    Тун сонирхолтой мэдээлэл байна. Ийм мэдээлэл их оруулж байгаарай…

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.